Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо | Peak News

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо

Peak.mn
07 сарын 03, 2026

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын чиглэлээр эзэмшсэн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, мэргэжлийн ёс зүйг харгалзан үзсэнийг онцолсон юм. 

Э.Анар нь Япон Улсын Хакуо их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 2011 оноос Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, тус банкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Холбоотой сэдвүүд

монголбанк монголбанк2026

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.