Монголчуудын бэлэглэсэн 30 мянган хонийг авахаар Уханаас ачааны машины цуваа гарчээ

Х.Оргил
11 сарын 12, 2020

“Монголын ард түмнээс хандивлаж буй 30 мянган хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд удаагүй байгаа билээ. Тэгвэл БНХАУ--ын Эрээн хотод буй 30 мянган хонийг авахаар Ухань хотоос ачааны машины цуваа гарчээ.

Эхний ээлжинд 12 мянган хонийг төхөөрөн Ухань хот руу тээвэрлэх юм байна. Энэ сарын 15-нд Ухань хотын Янлүагонд хүрэх аж. 

Сонирхуулахад Ерөнхийлөгч Х.Баттулга 30 мянган хонины хамт монгол бичиг бүхий илгээлт явуулсан байна. Үүнд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Шинэ коронавирусийн халдварт цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг хоёр орны ард түмний чин сэтгэлийн харилцан дэмжлэг, хамтын хүчин дор эв санаа нэгтэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Холбоотой сэдвүүд

30000 хонь хонь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.