Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монголд бүртгэгдсэн коронавирусийн 324 тохиолдлын 312 буюу 96 хувь нь эдгэрчээ | Peak News

Монголд бүртгэгдсэн коронавирусийн 324 тохиолдлын 312 буюу 96 хувь нь эдгэрчээ

Б.Баясгалан
10 сарын 19, 2020

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийт 689 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжсэн. Энэ нь 50 настай эрэгтэй бөгөөд ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч юм. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 324 боллоо. Тэдний 312 буюу 96 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 297-гийнх нь бүх ажиглалт, тандалт дууссан. Одоо 5 хүн сувиллын, 10 хүн гэрийн ажиглалтад байна. 12 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Тэдний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 40 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 39.2 сая хүн коронавирусээр өвчилж, 1,1 сая гаруй хүн нас барж, 30.1 сая хүн эдгэрчээ. Сүүлийн нэг хоногт шинээр 390 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 6.000 гаруй хүн нас барж, 222 мянган хүн эдгэрсэн байна. 

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.