Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монголд тахал гарсны улмаас Оросын жуулчид нутаг буцаж чадахгүй байна | Peak News

Монголд тахал гарсны улмаас Оросын жуулчид нутаг буцаж чадахгүй байна

05 сарын 04, 2019

МОСКВА. /RIA Novosti/. Монгол Улсад тахал гарсны улмаас ОХУ-ын 10 гаруй жуулчин нутаг буцаж чадахгүй байна.

Монголын Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр нас барсны улмаас Өлгий хотод хөл хорио тогтоожээ. Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдээлэлд тахал гарсан гэдгийг нотлоод, халдварт биш зөвхөн аюултай өвчний дэгдэлт бүртгэгдсэнийг дурдсан байна.

“Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө нэг хүн эмнэлэгт нас барсан учир Өлгий хотыг хаасан. Тахлыг тарваган тахал гэж тайлбарласан. Энэ нь анхны тохиолдол биш, тус улсад жил болгон л тахал гардаг” гэж жуулчин Елена К Новосибирск-онлайн хэвлэлд мэдээлсэн байна. 

Новосибирскийн жуулчид тавдугаар сарын 1-нд хотоос гарахыг оролдсон боловч тэднийг бусад жуулчны хамт гаргаагүй байна. “Аймгийн удирдлагууд тавдугаар сарын 5 хүртэл хөл хорио тогтоосон. Тахлын хэлбэр хүнд биш, хэрэв халдвартай амьтны махыг идвэл цусаар дамждаг. Энд эхнэр, нөхөр хоёр халдвар авч дөрөвдүгээр сарын 30-ны шөнө нас барсан” гэж Елена К мэдээлжээ.

Монголд байгаа жуулчдын дотор Новосибирск, Москва, Екатеринбург хотын оршин суугчид мөн өөр улсуудын иргэд байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.