Х.Оргил
11 сарын 27, 2017
Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж уг ялыг сэргээхээр хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор эл асуудалд олны танил эрхмүүд сошиалаар үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Тухайлбал ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд нэр дэвшихэд нь ар талд нь бат зогсч байсан УИХ-ын гишүүн асан С.Оюунгэрэл тууштайгаар эсэргүүцэж явна. Тэрбээр ерөнхийлөгчид хандаж “Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна” , ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгад хандан "Цааз хүсдэг хүний эрхийн зүтгэлтэн хорвоо дээр чамаас өөр байхгүй байх аа даа. Хүний эрхийн тухай сайн судалж байгаад алхам хийж байвал дээр дээ" хэмээн твиттертээ жиргэсэн байна.
Мөн твиттерийн одууд энэ асуудалд хэрхэн үзэл бодлоо илэрхийлж байгааг сонирхуулж байна.
Уянга минь дээ, цааз хүсдэг хүний эрхийн зүтгэлтэн хорвоо дээр чамаас өөр байхгүй байх аа даа. Хүний эрхийн тухай сайн судалж байгаад алхам хийж байвал дээр дээ. https://t.co/p7qefdA9ip
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) November 24, 2017
1000% санал нэг! Монгол цаазын ял сэргээх л юм бол бид маш аюултай хэлмэгдэлтийн эрин руу хальтарна! 37 оны эхлэл болно! #NoDeathPenalty https://t.co/kFMIrZ24t2
— Babero Bat (@Bodonguud) November 25, 2017
Хэт нэг талаас харах хэрэггүй. Хэрэг хийсэн бүрд цаазын ял онооно гэж байгаа биш. Ухамсар, боловсролыг газарт булаад адууслаг мухар чанараасаа салаагүй ийм цагт өндөр түвшний асуудал яриад нэмэргүй. Тиймээс сайн боловсролын системийн дараа ингэж ярих нь зөв байх аа.
— С.Бадрал (@s_badral) November 26, 2017
Би жаахан охинтой. Хүчирхийллийн эсрэг чадах бүхнээ хийхэд бэлэн. Гэвч цаазын ял бол асуудлыг шийдэх зүйл биш. Хүчирхийлэгчид харин ч амьд байж үлдсэн өдөр бүрээ шаналж өнгөрүүлдэг чанга дэглэмтэй хорих ял эдлэх учиртай. Ийм хууль батлагдвал цэцэд өгөх болно. pic.twitter.com/nwjelBEKH7
— Энхмандах (@Enkhmandakh3) November 27, 2017
Аргумент, фактгүйгээр, өөрсдийнхөө мунаг хар сэрээр Гүтгэх эрхбүр ч байхгүй юм шүү!
—
Цаазын ял ухралт гэж өвчигнөхөө больцгоочих!
Нийгэм эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнууд цаазын ял нийгэм сахилгажуулах ач холбогдлоо алдаагүй гэж үзсээр байна! pic.twitter.com/asUml6khkXИймэрхүү нийгэмд цаазын ял хэрэгтэй. Миний хувийн (эмчийн) бодол бол хүүхдийн бэлгийн хүчирхийлэгчдийг цаазаар авч үндсийг нь устгахыг дэмждэг. Тэд засрахгүй. pic.twitter.com/e8zfmpajdc
— Jargalmaa MD (@JargalmaaMD) November 27, 2017
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.