Монголын боксчид алтан медаль хүртлээ

Б.Баясгалан
07 сарын 07, 2018

Боксын олон улсын А зэрэглэлийн нээлттэй тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай улсын тамирчин  ОУХМ Б.Чинзориг 64 кг-д, ОУХМ Х.Энхдэлгэр 56 кг-д тус тус алтан медаль, Б.Мишээлт 60 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртжээ.

Ингэснээр Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн дасгалжуулагчтай Монголын боксын шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтайгаар тэмцээнд оролцсон 26 орны 30 багаас тэргүүн байрт шалгарчээ. 

Эх орныхоо нэрийг дэлхийн сонорт дуулгаж, бахархам амжилт гаргасан шигшээ багийн дасгалжуулагч, тамирчиддаа баяр хүргэе.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.