Х.Оргил
02 сарын 02, 2019
Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин дуучин профeссор Монгол улсын консерваторын дуулаачийн тэнхимийн эрхлэгч Х.Уртнасан 2019.02.01-02-ны шилжих шөнө өвчний улмаас таалал төгсчээ.
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай шилдэг эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.
Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүний бүтээсэн дүрүүд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.