Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монголын говиос хулгайлагдаж Франц руу гарсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг буцаан авлаа | Peak News

Монголын говиос хулгайлагдаж Франц руу гарсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг буцаан авлаа

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслол өчигдөр Парис хотноо зохион байгуулагджээ. 

Тус улсын хууль сахиулах байгууллагын шалгалтаар эдгээр олдворууд нь Монголын говиос олддог үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох нь тогтоогдсон байна. 

Хүлээлгэн өгч байгаа 29 багц олдвор дунд 70-65 сая жилийн тэртээ амьдарч байсан тарбозаврбатаар, теропод, орнитомимозавр, гидрозавр зэрэг шинжлэх ухааны нэн өндөр ач холбогдолтой үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэсгүүд байгаа болохыг шинжээчид дүгнэлтдээ дурдсан байна.

Зураг
Тайлбар

Дээрх олдворыг эгүүлэн авах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү эцэслэн шийдэгдэж байгааг онцоллоо.

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцжээ.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.