Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсаны дөрвөн жилийн ой тохиож байна

Х.Оргил
01 сарын 28, 2019

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсаны дөрвөн жилийн ой өнөөдөр /2019.01.28/ тохиож байна.

Сэтгүүл зүйн бүтээлийг чанаржуулах, сэтгүүлчдийн ёс зүйг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын механизмыг ашиглаж эхэлсэн нь сэтгүүл зүйн салбар төдийгүй Монголын ардчилсан нийгмийн хөгжилд цоо шинэ үзэгдэл болсон билээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн салбарт ёс зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөрдлөг болгох замаар хэвлэлийн эрх чөлөөг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирлээ. Энэ үйлсэд биднийг дэмжиж хамтран ажилласан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд, дэмжигчид, сэтгүүлчид, редакциуд, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, идэвхтэй иргэд, нийгмийн дэвшилтэт санаачилга бүхий бүлэг, хамт олонд талархлаа илэрхийлье.

Хамтдаа шинэ соёлыг төлөвшүүлцгээе.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.ГҮНЖИДМАА

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.