Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монголын Хөрөнгийн биржээс шаардлага хангахгүй байгаа 42 компанид сануулга өгөв | Peak News

Монголын Хөрөнгийн биржээс шаардлага хангахгүй байгаа 42 компанид сануулга өгөв

Х.Оргил
11 сарын 06, 2020

Монголын Хөрөнгийн биржээс үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа 42 компанид сануулав. Тодруулбал,

  • Монголын Хөрөнгийн биржээс “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23.11 дэх заалт дахь доор үзүүлэлтэд тулгуурлан:
  • үнэт цаасны хөрвөх чадвар муудсан, 
  • биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон, 
  • бүртгэлтэй байх хугацаанд тогтмол биелүүлэх үүрэг болон хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, 
  • жилийн үйлчилгээний хөлсийг 2-оос дээш жилд төлөөгүй, 
  • үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй зэрэг болон хууль журамд заасан бусад үндэслэлээр үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасна гэж тусгасны дагуу 42 компанид сануулга анхааруулав. 

Дээрх чиглэлээр нэр дурдсан компаниуд энэ оны 12 сарын 1-ний дотор журмаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ирүүлэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Дурдсан, заасан хугацаанд Хөрөнгийн биржид хариу ирүүлээгүй, холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах тул холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахыг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-иас анхааруулав.

Холбоотой сэдвүүд

хөрөнгийн бирж үнэтцаас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.