Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монголын хувийн сургуулиудын холбоо Боловсролын сайдад дунд ангийн сурагчдыг танхимаар... | Peak News

Монголын хувийн сургуулиудын холбоо Боловсролын сайдад дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүллээ

Peak.mn
12 сарын 04, 2025

Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад "Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1-5-р ангийн сурагчдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан эцэг эх, сургуулиудаас судалгаа, мэдээлэл авч, нээлттэй шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлэн ажилласан.

Тус судалгаанд 51 сургуулийн 28,445 сурагч хамрагдахад, өвчилсөн сурагчийн тоо 1,908 буюу 6.7 хувь гарсан дүнтэй байна. Мөн цахим сургалт нь сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж, гэнэтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулах, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлэх үр дагавартай байгааг сургуулиудын зүгээс мэдээлж байна.

Сурагчид ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, маск зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна.

Иймд Монголын хувийн сургуулиудын холбоо нь 6-9 дүгээр ангийн цахим сургалтыг яаралтай танхимын сургалтад шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна" гэж Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ.

Холбоотой сэдвүүд

п.наранбаяр хувийн сургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.