Б.Баясгалан
01 сарын 07, 2020
Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна.
Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аваргуудыг тодруулах ёслолд оролцон шагналыг нь гардуулж баяр хүргэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэйг хэлэв.
Цаашид “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны нэр хүнд, цар хүрээ, өгөөжийг өргөтгөхөд салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийг санаачилга гаргаж, бүтээлчээр оролцохыг уриаллаа.
“Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд:
“Мэргэжлийн багш нар”-ын ангилал
“Насанд хүрэгчид”-ийн ангилал:
“Сайхан бичигтэн анги” ангилал:
“Бүтээл”-ийн ангилал
“Уран бичлэг:
“Сурагчид”-ын ангилал:
1-р байр: Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо, Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б. Амарзаяа,
2-р байр: Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун, Нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин,
3-р байр: Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б. Хүслэн, Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ
Тусгай байр:
“12-р ангийн сурагчид” ангилал
Тэргүүн байр:
Нэрэмжит шагналтнууд:
“Монголын сайхан бичигтэн” уралдаан нь 12-р ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг юм. 2019 оны улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар гурав дахь жилдээ дэмжин хамтран ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үйл явдал, шилдэг бүтээлүүдээс гэрэл зургаар хүргэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.