Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээс татгалзжээ

Х.Оргил
03 сарын 30, 2019

Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  3 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Хүсэлт гаргагч нь хуульд заасан шаардлагыг хангасны дараа хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Тус намыг байгуулах хүсэлт илгээсэн шалтгаанаа А.Эрдэнбаяр боловсрол болон багшийг үнэгүйдүүлсэн нь эцэстээ их хуралд төлөөлөл байдаггүйтэй холбоотой. Иймээс өөрдсийн төлөөллөө УИХ-д сонгох ёстой хэмээн тайлбарласан байдаг.

Холбоотой сэдвүүд

дээд шүүх нам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.