Х.Оргил
11 сарын 29, 2019
Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолын гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг мэдэгдлээ.
Энэхүү журмын дагуу жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болоод байгаа аж. Тэгсэн хэрнээ зарим компаниудад илт давуу тал олгож байгаа гэдгийг ч тэд хэлсэн юм. Тухайлбал импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заажээ. Гэсэн атлаа "Монос" компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна. Үүнээс гадна энгийн эмийн сангуудаас хэд дахин их квотыг Монос компанид давуу тал олгож өгсөн, Эрүүл Мэндийн Даатгалаас Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон эм авахад Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг Эрүүл мэндийн сайд баталлаа гэсэн юм.
Мөн "Монос" нэрийн эмийн чанарыг ч шүүмжиллээ.
Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү:
"Би олон жил эм шинжилсэн хүний хувьд эмийн чанарыг мэднэ. Эмчилгээний идэвх гэж тусдаа зүйл бий. "Монос"-ын эмийг хүмүүс авах дургүй байдаг шалтгаан нь Хятадын түүхий эдээр үйлдвэрлэдэг. Тэгсэн хэрнээ эмийн чанарын судалгаа огт хийдэггүй. Тийм учраас эмчилгээний идэвх муутай. Урсамон эмээс хордлоо гээд нэгэн иргэн хэвлэлээр хандаж байсан. Энэ эм маш олон гаж нөлөөтэй. Ерөөсөө энэ журмаар бол Моносын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмнээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож байна. Гэтэл ард иргэдэд чанартай сайн эмүүдээ хаанаас авах вэ, амь нас эрүүл мэндээрээ хохирвол яах вэ. Оруулж ирдэг үнээсээ ч доогуур зарах эмийн сан байхгүй шүү дээ" гэсэн юм.
Сэтгэгдэл бичих (58)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [5.173.168.235] ・ 2020.12.04 Хариулах
Монос ёстой Монголын ард түмний эрүүл мэндээр бизнес хийж байгаа бузар компани бна шүү. Хятадаас материалаа аваад өөрөө хийсэн дүр эсгэн хаяг адрес наан гаргаж бна. Хятадын эм тариа аажмаар хүнийг устгах зэвсэг байх магадлалтай.
Зочин [192.82.71.7] ・ 2020.10.01 Хариулах
80 percent of the active pharmaceutical ingredients (APIs) used to make drugs in the United States are said to come from China and other countries like India. Дэлхий даяараа хятад эсвэл энэтхэгээс түүхий эдээ авч байгаа.
Зочин [192.82.71.7] ・ 2020.10.01 Хариулах
Mongol baitugai delhii dayaraa China aas eme hangan niiluulj bga shde. China or India, uur songolt tun hovor.
Зочин [64.119.27.149] ・ 2020.09.28 Хариулах
Ер нь хүний эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж у юу байх мөнгө олохдоо ухамсартай хандах хэрэгтэй шүү.Хувцас хунар үнэт эдлэл хуурамч байх ч асуудал биш эмийг хүн эрүүлжих гэж авдаг хүнийг чимээгүй алж байна гэмт хэрэг шүү.
Зочин [202.9.40.39] ・ 2020.09.27 Хариулах
Ugaasaa l Monosiin em taria us shig l bdg.Kitodepin ymarch uilchilgeegui bdg
Зочин [202.9.46.48] ・ 2020.09.27 Хариулах
Тийм л юм бол хаах хүртэл хатуухан хариуцлага яриач дээ. Эмээр бизнес хийхдээ эрүүл мэнд амь насанд хор учруулж болохгүй биздээ.
Зочин [202.9.46.48] ・ 2020.09.27 Хариулах
Иргэн
Зочин [124.158.109.245] ・ 2020.09.27 Хариулах
Tiim baihaa. Hudaldaj avaad l heregleed bdag edgedeggui yum. Tiim uchirtai bh ni. Mglchuudaa monosiin dotoodod uildversen emnii heregleeg hudaldaj avch munguu demii urehee boliyo tegeh u
Зочин [202.9.46.54] ・ 2020.09.27 Хариулах
Эзэн нь хөдөлмөрийн баатар цол авсан даа
Зочин [103.57.92.238] ・ 2020.09.27 Хариулах
Hyatadtai holbootoi humuus l yumdaa,monosiihon.Bid ugaasaa tedniig tolgoi deeree grgznshtei.
Зочин [192.82.68.232] ・ 2020.09.26 Хариулах
Хятад түүхий эдгүй газар байхгүйшт. Гол нь ЧАНАР, СЭТГЭЛ, ЧАДВАР ШТ
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Асуудал дагуулсан шинэчлэгдсэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ЭМЯ эргэн харахаар болжээ
Х.Оргил ・ 12 сарын 10, 2019
Ярилцлага
Д.Цэндээхүү: Д.Сарангэрэл сайд найзыгаа дэмжсэн, "Монос"-т монопол эрх үүсгэсэн тушаалаа цуцлана гэж найдаж байна
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 12 сарын 03, 2019
Улс төр
Д.Сарангэрэл: Л.Эрдэнэчимэг гишүүн бид хоёрын бичсэн зурвасаар барьцаалж олон сая төгрөг нэхлээ
Х.Оргил ・ 04 сарын 27, 2020
Нийгэм
МХЕГ: "Монос" компани стандарт зөрчин, техникийн этилийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн нь шалгалтаар тогтоогдчихсон
Х.Оргил ・ 04 сарын 15, 2020
Нийгэм
“Монос”-ын уулзвараас баруун тийш зам хаана
Б.Баясгалан ・ 10 сарын 02, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.