"Moon Dance" хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

П.Мөнгөнсор
12 сарын 18, 2023

"Moon Dance" хамтлаг ХонгКонгд зохион байгуулагдаж буй 2023 оны Латин Формейшн бүжгийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр тус хамтлаг багийн спортоор ДАШТ-д оролцож хоёр жил дараалан медаль авсан Монгол улсын анхны баг болж байна. 

Тэд энэ жил 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-г зорьсон бөгөөд финалын шатанд "CHESS: It's a game of minds - The next move" нэртэй үзүүлбэр үзүүлсэн аж. Тэдний үзүүлбэрийн ард

✅Үүсгэн байгуулагч, дасгалжуулагч: О.Саранхүү

✅Ерөнхий дасгалжуулагч: О.Оюунбат 

✅Багийн менежер: Н.Мөнхбаяр 

✅Найруулга/Хөгжмийн найруулга/Бүжиг дэглэлт: Тон Гретен 

✅Туслах дасгалжуулагч: Марк Бенжамин Фелбуш

✅Хувцасны дизайнер: О.Гэрэлтуяа 

✅Багийн эмч: П.Ганчимэг 

✅Гадаад харилцааны зөвлөх: Ч.Энхзаяа 

✅Зураглаач: П.Энхтүвшин 

✅Make up Artist: Г.Солонго нар ажиллажээ.

Холбоотой сэдвүүд

дэлхийн аварга moondance

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.