Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

М.Түмэннасан: Өөхтэй махаа сайн гэж сурталчлаад байвал монголчууд зүрхний шигдээс, нойр... | Peak News

М.Түмэннасан: Өөхтэй махаа сайн гэж сурталчлаад байвал монголчууд зүрхний шигдээс, нойр булчирхайн өвчнөөс салахгүй

Х.Оргил
01 сарын 02, 2021

Хүүхдийн мэс заслын эмч,төрийн шагналт, анагаах ухааны доктор, клиникийн профессор М.Түмэннасан ийнхүү бичжээ.

Тэрбээр,

Цусанд холестерол болон бусад тосны молекулууд удаан хугацаанд өндөр байх нөхцөлд тэдгээр нь судасны хананд наалдан зузааруулж судасны голч нарийсана (атеросклероз), цусны урсгал удааширч цусны даралт ихсэнэ. Зүрхэнд очих тэжээл, хүчилтөрөгчийн хангамж багасаж энэ нь цээжээр өвдөх шалтгаан болдог. Хамгийн ноцтой хүндрэл нь судасны хана дотор наалдсан тосон товруунууд дээр цусны эсүүд сууж улмаар судас бүрэн битүүрэхэд  хүргэдэг. Ингэж амь насанд аюул учирна. Эрүүл мэндийн энэ ойлголтыг хүн бүр мэддэг болсон.

Харвардын Их Сургуулийн зөвлөмжөөр (2018)  мал, амьтны гаралтай өөх тосыг (муу тос) хамгийн дээд зэргээр хязгаарлаж далайн болон ургамлын гаралтай тос (сайн тос) хэрэглэхийг зөвлөж байна. 

Монголчууд бид өөх тостой хоол идэж, өөхтэй махаа сайн гэж сурталчлаад байвал энэ идэш хоолоос үүдэлтэй зүрхний цус хомстох өвчин, зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн алдагдал, тархины цус харвалт, таргалалт, элэг, нойр булчирхайн өөхлөлт их байх нь аргагүй ээ.Цар тахлын хөл хорионы стресстэй, хөдөлгөөний идэвхи багассан энэ үед мал, амьтны гаралтай өөх тос хэрэглэхээ улам багасгах нь зөв дөө.

Холбоотой сэдвүүд

мах өөх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.