Б.Баясгалан
02 сарын 05, 2021
Цагаан сараар 128 бөхийн барилдаан болох эсэх асуудал өнөөдөр эцэслэгдлээ.
Тодруулбал, Сар шинийн баяраар 128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Монголын Үндэсний бөхийн холбоо өмнө нь мэдээлсэн. Харин өнгөрсөн лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бөхийн барилдаан зохион байгуулах боломжгүй гэсэн юм.
Улсын онцгой комиссын уг мэдээллийн дараа Монголын Үндэсний бөхийн холбооноос 128 бөхийн барилдааныг бөхчүүдээс шинжилгээ авч тусгаарлаад орон нутагт буюу коронавирусийн голомтгүй газар байгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазарт албан бичгээр хүргүүлсэн.
Гэвч Шадар сайд бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэдгээ өнөөдөр дахин мэдээллээ.
Иймд МҮБХ Сар шинийн барилдааныг зохион байгуулах боломжгүй боллоо гэдгээ дөнгөж сая мэдэгдлээ.
МҮБХ-ны тус албан бичигт:
"Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо.
Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай" гэжээ.
МҮБХ-ноос гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [109.252.83.11] ・ 2021.02.08 Хариулах
Энэ тийм ч харамсалтай явдал биш ээ. Харин ч рүний бөөгнөрөл машины түгжрэл үүсгэхгүй зөв зохион байгуулалт юм.
Зочин [202.21.109.35] ・ 2021.02.07 Хариулах
Холбооны тэргүүн нь нэрээ бичээд гарын үсгээ зурж чадахгүй юм бол сэнтийгээсээ саналаараа буучих.
Зочин [192.82.69.245] ・ 2021.02.07 Хариулах
Zuv bnaa. Reket khiideg, ulsad yu ch buteedeggui tegeed zugeer bj chadakhgui zodoon tankhai khiideg.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь