МУГЖ М.Баярмагнай нэг удаагийн 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлалаа

Б.Баясгалан
03 сарын 01, 2020

Монгол Улсын Гавъяат жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн халдвар, хамгаалалтын бээлий 10.000 ширхэгийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.

Тэрээр энэ талаараа "Иргэний үүргээ биелүүлж энэ хүнд үед аюулын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдаа хамгаалах үүднээс Япон улсад үйлдвэрлэсэн нэг удаагийн бээлий 10,000 ширхэгийг ЭМЯ-ндаа бэлэглэлээ. Муу муухай бүхэн Монголоос минь холуур байг" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.