МУИС дэлхийн шилдэг их сургуулиудаас 1501-д эрэмбэлэгджээ

Их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагаас дэлхийн шилдэг 2000 их сургуулийг нэрлэжээ. 

Жагсаалтаар Монгол Улсын их сургууль 1501 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.  

Ингэж эрэмбэлэхэд багшлах арга зүй, судалгааны орчин, сургалтын чанар зэргийг голлох үзүүлэлтэд хамааруулдаг аж. Үүнээс гадна сургуулийн ажилчид, багш нарын цалин, суралцах орчин нөхцөлийг харгалзан үздэг байна.

Times Higher Education сэтгүүлд, “МУИС нь олон жилийн туршлагатай, бүхий л нарийн мэргэжлийн хөтөлбөртэй Монгол Улсын боловсролын тэргүүлэгч, эрдэм шинжилгээний байгууллага юм” гэжээ. 

Монгол Улсын их сургууль 2016-2024 оны стратеги төлөвлөгөөндөө судалгааны тэргүүлэгч их сургууль болон хөгжиж, Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилго тавьж байсан. Энэ хүрээнд докторын судалгааны тэтгэлэг, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын нэр хүндтэй судлаач, профессоруудыг ажиллуулах зэрэг төслүүдэд ихээхэн хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дайчлан ажиллаж байна хэмээн дурджээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.