Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит... | Peak News

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо.Үүний зэрэгцээ МҮХАҮТ, БНКазУ-ын Үндэсний бизнес эрхлэгч нарын танхим “Атамекен”, Алматы хотын танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв.Мөн БНКазУ руу Монголын махны экспортыг сэргээн, нэмэгдүүлэх, Казахстан Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан төв Азийн бусад улс орнууд болон Иран, Азербайжан, Турк зэрэг улсууд руу транзит тээвэр хийх боломжийн талаар ярилцлаа.

Цар тахал, геополитикийн хүндрэлтэй энэ цаг үед улс хоорондын худалдаа хийхэд тулгамдаж буй асуудал бол тээвэр логистик. Хоёр талын худалдаа, зорчигч тээврийн урсгал, харилцааг цаашид сэргээн нэмэгдүүлэхэд Цагаануур-Ташантын боомтын дэд бүтцийг шинэчлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн  хүрээнд хийхээр төлөвлөж байгаа хоёр талын өндөр, дээд хэмжээний айлчлалуудтай уялдуулан бизнес форумуудыг хоёр талд тус тус харилцан зохион байгуулахаар тохиролцлоо.

Хоёр орны аж үйлдвэрлэл, тэр дундаа Монголын ноос, ноолуур, арьс шир, Казахстаны чөлөөт бүсээс туршлага солилцох, бизнесийн эдгээр болон бусад чиглэлээр хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр болов.

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.