Мөрөн-Хатгал чиглэлийн эвдрэл үүссэн авто замд түр зам гарган хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна

Б.Баясгалан
07 сарын 14, 2020

Авто замын нөхцөл байдлын мэдээ: 

Мөрөн-Хатгалын А1101 дугаартай чиглэлд аадар бороо орсны улмаас авто замын 3, 4, 6, 7, 9 дэх километрт зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан. Үерт замын 3 дахь километрт байрлах ус зайлуулах хос төмөр бетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан байдалтай байна. 

Тус авто замд үүссэн эвдрэлийн хойд хэсгээр 5 километр зайд түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Замын эвдэрсэн хэсгийг зориулалтын хаалт, тэмдгээр бүрэн хааж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан. Эвдрэлийг нөхөн сэргээх ажилд “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн 2 ИТА, 5 жолооч, 8 замчин, 1 авто ачигч, 1 авто грейдэр, 3 үйлчилгээний авто машинтай ажиллаж байна.

А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлд аадар бороо орсны улмаас сайжруулсан шороон авто замын 3.5 дахь километр /Дулааны цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж, сэтэрсэн байдалтай байна. Эвдрэл үүссэн тус авто замын хойд хэсгээр 1 километр зайд түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Замын эвдэрсэн хэсгийг зориулалтын хаалт, тэмдгээр бүрэн хааж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан. Эвдрэлийг нөхөн сэргээх ажилд “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн 1 ИТА, 4 жолооч, 5 замчин, 1 авто ачигч, 1 авто грейдэр, үйлчилгээний 2 авто машинтай ажиллаж байна.


Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Холбоотой сэдвүүд

бороо д.мөрөн зам хатгал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.