Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Мюнхений нисэх буудалд тээшиндээ нөхрийнхөө араг ясыг хийсэн бүсгүйг саатуулжээ | Peak News

Мюнхений нисэх буудалд тээшиндээ нөхрийнхөө араг ясыг хийсэн бүсгүйг саатуулжээ

Б.Анхилам
08 сарын 05, 2020

74 настай Армен бүсгүй өөд болсон нөхрийнхөө араг ясыг тээшиндээ хийсэн байсан тул Мюнхений нисэх буудал дээр хянан шалгагчид саатуулжээ. 

Энэ талаар "Нисэх буудлын байцаагч нар модон хайрцагнаас хүний араг яс олсон" хэмээн өнгөрөгч Мягмар гарагт цагдаа нар мэдээлжээ.

Гаалийн мэргэжилтнүүд болон эмч, прокурорууд уг хэргийг мөрдөх ажиллагаанд оролцсон байна. Бүсгүй өөрийн 52 настай охины хамт Грек-Мюнхен-Киев-Армен гэсэн маршруттайгаар араг ясыг тээвэрлэн гэртээ харих гэж байжээ. Тус бүсгүйн хэлж буйгаар нас барагч нь хуучин амьдарч байсан гэртээ л амар амгалан, анир чимээгүйг олох учиртай гэнэ.

Бичиг баримтуудыг нь үзвэл нас барсан эрэгтэй нь 2008 онд амьсгал хураасан бөгөөд амьдардаг газрынх нь ойролцоо оршуулсан байжээ. Бүсгүй оршуулгын газраас зөвшөөрөл аван, бичиг баримт бүрдүүлэн нөхрийнхөө цогцос бүхий араг ясыг эргүүлэн авсан аж.

Цагдаа нарын хэлж байгаагаар тэрхүү тээвэрлэлт нь хуулийн дагуу байсан ба прокурор ч мөн гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ. Тийнхүү бүсгүй аяллаа үргэлжлүүлэх болсон байна.

Эх сурвалж: OÖNachrichten

Холбоотой сэдвүүд

арагяс нисэхбуудал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.