Наадмаар тав хоног амарна

peak.mn
07 сарын 02, 2018

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам удахгүй болно. Тэгвэл энэ жилийн наадмаар тав хоног амрах юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.

Өнөө жил долдугаар сарын 11-ний өдөр лхагва гарагт таарч буй. Тиймээс лхагва гарагаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16-аас ажил орно. 


Холбоотой сэдвүүд

наадам үндэсний их баяр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.