Б.Баясгалан
07 сарын 07, 2019
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнгөрсөн баасан гарагт хаасан. Улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг үргэлжлүүлэн нээсэн юм.
Тэгвэл наадмын дараа үргэлжлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүргэж байна.
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 16-ны Мягмар гарагт:
-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
07 дугаар сарын 16-ны Мягмар гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ГУРАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 16-ны Мягмар гарагт 10.00 цагаас:
07 дугаар сарын 17, 18, 19-ний Лхагва, Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.