Наадмын тасалбарыг цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Дүнжингараас биечлэн очиж авна уу

Б.Баясгалан
07 сарын 10, 2019

Үндэсний их баяр наадмын тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас биечлэн очиж "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой.

Иргэд цахимаар захиалсан тасалбараа 7 дугаар сарын 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биечлэн очиж авахгүй тохиолдолд тасалбарыг өгөхгүй ба тасалбарын мөнгийг буцаан олгохгүй болно.

Холбоотой сэдвүүд

наадам наадмын тасалбар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.