Налайх-Улаанбаатар чиглэлийн түр замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Б.Баясгалан
08 сарын 05, 2019

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайх чиглэлийн түр зам өнөөдөр эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Иймд хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны 22:00 цагаас тодорхойгүй хугацаанд хаалаа. 

Тус чиглэлд зорчих иргэд жолооч нар Төв аймаг, 4 дүгээр зөрлөг маршрутаар тойрч замын хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.