“NASA”-гийн аппарат анхны зургаа илгээжээ

peak.mn
11 сарын 27, 2018

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /НАСА агентлаг/  “InSight” хэмээх сансрын автомат аппарат Улаан нүдэн гарагийн гадаргуу бүхий анхны зургаа дэлхий рүү илгээжээ.

Уг аппарат Ангараг гарагийн Элизия өндөрлөгийн бүсэд амжилттай газардсан байна. Үүний дараа мэргэжилтнүүд анхны зургийг хүлээж авснаа мэдээлжээ. Аппаратад суурилуулсан тунгалаг линз бүхий камераар авсан уг зургаас Ангаргийн өчүүхэн төдий тоосонцрууд болон үзэгдэх орчныг харж болно.

“Аппаратын бүх систем хэвийн ажиллаж байна. Аппаратыг газардуулах ажиллагаа төгс боллоо” гэж шууд нэвтрүүлгийг дамжуулсан хөтлөгч мэдээлжээ. 

“InSight” аппаратыг Ангараг гарагийн геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээсэн байна. НАСА-гийн мэргэжилтнүүд уг аппаратыг 2016 оны гуравдугаар сард Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байсан боловч “CNES” компанийн захиалгаар Францын инженер, эрдэмтдийн бүтээсэн газар хөдлөлтийг хэмжих “SEIS” багажны ажиллагаанд доголдол гарсны улмаас хойшлуулжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ria.ru

Холбоотой сэдвүүд

зураг nasa

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.