Насанд хүрэгчдийн хүүхэлдэйг хөгжөөн дэмжигчийн оронд ашигласныхаа төлөө торгуулав

Х.Оргил
05 сарын 22, 2020

Коронавирусийн улмаас хөгжөөн дэмжигчгүй болсон спортын багууд янз бүрийн арга сэдэж буй. 

Тухайлбал Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн баг энэ асуудлыг шийдэхийн тулд хөгжөөн дэмжигчийн суудалд насанд хүрэгчдийн хүүхэлдэйгээр үзэгчдийг орлуулсан байна. 

Гэвч энэ нь насанд хүрэгчдийн хүүхэлдэйг сурталчилсан хэмээгдэн буруутгагдах шалтгаан болжээ. Эдгээр хүүхэлдэйнүүдийн зарим нь насанд хүрэгчдийн вэб сайтад худалдаалагддаг аж.

Тус багийнхан "Бид хөгжөөн дэмжигчээ орлуулахыг л хүссэн. Тэднийг насанд хүрэгчдэд зориулсан гэж мэдээгүй" хэмээн хариулжээ. Уг хүүхэлдэйг хэрэглэснээс болж тус багийг 100 мянган вонноор торгох шийтгэл оногдуулсан байна.


Холбоотой сэдвүүд

насанд хүрсэн хүн секс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.