Х.Оргил
05 сарын 06, 2021
Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубнь Ковид-19 цар тахлын эсрэгтэмцлийн ачааны хүндийг үүрч,эрсдэлтэй орчинд өдөр, шөнөгүй ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нартаа талархлаа илэрхийлэн, сэтгэлийн дэм өгч, дархлааг дэмжих зорилгоор #1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяныг санаачлан эхлүүлээд байна.
Аяны хүрээндУлаанбаатар Пийс Авенью Ротари Клубын гишүүд дархлаа дэмжих бэлгийн багцыг бүрдүүлж, цар тахалтай нүүр тулан тэмцэн ажиллаж буй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 55 эмч, сувилагч, асрагчдад гардууллаа.
#1Love1Package – #НэгХүнНэгЭмч аяны хүрээнд дархлаа дэмжих 50,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц гаргажээ. Үүнд:
#1Love1Package– #НэгХүнНэгЭмчид аяныг дэмжин,цагаан нөмрөгт баатруудынхаа ариун үйлсэд талархлаа илэрхийлэн, сэтгэл зүрхэнд ньгэрэл асаах аянд нэгдсэн байгууллага, хамт олонд Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын гишүүд бид гүнээ талархаж байна.
Уг #1Love1Package–#НэгХүнНэгЭмч аяныг Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь өөрийн сошиал сувгуудаар олон нийтэд уриалга хэлбэрээр зарлан түгээж, хувь хүн, албан байгууллагуудыг уриалж,аяныг өргөжүүлэх зорилготой.
Цар тахал хэн бүхэнд хүнд тусаж байгаа энэ үед эмч мэргэжилтнүүддээ сэтгэлийн дэм өгөхийг зорин, уг аяныг санаачилсан болохоо Ротари залуус хэлж байв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.