Саруулын Ариунжаргал
07 сарын 01, 2019
ВАШИНГТОН. /Reuters/. Энэ долоо хоногт болох “ОПЕК”-ийн уулзалтыг угтан ОХУ, Саудын Араб нефтийн олборлолтоо дахин 6-9 сарын турш бууруулахаар тохиролцсонтой холбогдуулан даваа гарагт нэг торх нефтийн үнэ 1 гаруй хувиар өсжээ.
“Brent” маркийн нефтийн есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 89 цент буюу 1.4 хувиар өсөж, 66.14 ам.долларт хүрсэн байна. “ОПЕК”, “ОПЕК+” долдугаар сарын 1-2-нд уулзаж, олборлолтыг бууруулах асуудлаар хэлэлцэнэ.
Одоогийн байдлаар дээрх орнууд нефтийн олборлолтоо өдөрт 1.2 сая торхоор бууруулаад байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, олборлолтыг бууруулах гэрээг дахин сунгаж магадгүй гэжээ. Мөн Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалихын хэлснээр, гэрээг есөн сараар сунгаж магадгүй байгаа ажээ.
“Хэдийгээр уг гэрээг “ОПЕК+”-ийн бусад гишүүнээр батлуулах шаардлагатай боловч нефтийн олборлолтыг дахин бууруулах магадлал өндөр байна” гэж “ANZ” байгууллагын судлаач хэлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.