Нэгэн эмэгтэй 34 удаа буудаж 4 охиноо хөнөөгөөд, эцэст нь өөрийгөө егүүтгэжээ

Э.Мөнхтуяа
12 сарын 21, 2018

Дөрвөн Хятад охины өргөж авсан ээж нь Теннеси дэх гэртээ өөрийн амийг егүүтгэхээсээ өмнө өргөмөл охидоо буудан хороожээ. 17 настай охин нь угаалгын өрөөнд 13 удаа буудуулан шалан дээр амиа алдсан байдалтай байсан бол 15 настай удаах охин унтлагын өрөөндөө 9 бууны шархтай, 14 настай хоёр охин нь унтлагын өрөөндөө 4-8 шархтай олджээ. Ээж нь болох Коллиер ажил эрхэлдэггүй бөгөөд толгойн тус газраа өөрийгөө буудан амиа хорлосон байна. 

Дөрвөн охины үхлийг аллага хэмээн бүртгэн авсан бөгөөд Коллиерийн үхлийг амиа хорлолт хэмээн тэмдэглэжээ. Амиа хорлохоосоо өмнө үлдээсэн зурвас, задлан шинжилгээний тайланд дурьдагдсан ч олон нийтэд ямар агуулгатай байсныг илчлээгүй аж. 

Нойрны эм, мелатонин Коллиерын гал тогооны өрөөнөөс нь олджээ. 

Уг эмэгнэлт явдал яагаад болсныг ойлгохыг хүмүүс хичээж байгаа бөгөөд тус мужийн иргэдийг цочирдуулжээ. Маури мужийн захирагч “Яаж дөрвийн дөрвөн хүүхдийг нэг дор аймшигтайгаар хөнөөснийг ойлгохгүй байна. Бид хэзээ ч юу тохиолдсоныг олж мэдэхгүй байх, гэхдээ бид энэ хэргээс суралцаж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хүмүүст таниулах хэрэгтэй” гэжээ. 

Орон нутгийн удирдлага, амиа хорлолтын шалтгааныг хараахан илрүүлээгүй байгаа аж.



Холбоотой сэдвүүд

амиа хорлох буудах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.