Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Непал-Хятадын хилд хүчтэй үер бууж, 160 хүн амиа алджээ | Peak News

Непал-Хятадын хилд хүчтэй үер бууж, 160 хүн амиа алджээ

Ч.Сумъяабазар
08 сарын 27, 2026

Непалын Расува мужийн тосгон, зам, гүүр, эрчим хүчний байгууламжууд үерт урсан сүйдэж, 400 гаруй хүн сураггүй болоод байна. Непал, Хятадын Төвөдийн хил орчимд наймдугаар сарын 26-нд хүчтэй үер, хөрсний нуранги үүссэний улмаас хоёр улсын нутаг дэвсгэрт нийт 160 орчим хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна.

Непалын цагдаагийн байгууллагын мэдээлснээр тус улсад 157 хүний цогцос олдоод байгаа бол Хятадын Төвөдийн өөртөө засах орны Жиронг тойрогт үүссэн шавар нурангийн улмаас дор хаяж гурван хүн нас барж, 265 хүн сураггүй байна. 


Голын ус гэнэт нэмэгдэж, тосгон бүхэлдээ урсжээ

Гамшиг Непалын Расува мужийн Сябру Беси, Тимуре зэрэг Бхоте-Коши голын хөндийд орших суурин газруудад хамгийн их хохирол учруулсан байна. Үерийн ус шавар, чулуу, нурангийн хамт уулын хөндийгөөр асар хурдтай урсаж, суурин газар, зам, гүүр болон эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэжээ.

Орон нутгийн мэдээллээр голын эрэг дагуух зарим суурин бараг бүхэлдээ ус, шаварт автаж, аврах ажиллагаанд хүрэлцэн очиход хүндрэлтэй болсон байна. Усны түвшин өндөр байгаа тул аврах нисдэг тэрэг зарим бүсэд бууж чадахгүй байгаа аж. 

Непалын аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр 403 аялагч сураггүй болсноос 341 нь гадаадын иргэн байна. Тэдний дунд Энэтхэг, АНУ, Их Британи, Австрали, Малайз, Нидерланд, Өмнөд Солонгос болон бусад улсын иргэд багтжээ. Мөн Непалын цагдаагийн 28 алба хаагч сураггүй байгаа талаар мэдээлсэн байна. 


Хятадын хил орчимд мөн олон хүн сураггүй байна

Непалын хойд хэсэгт болсон үертэй зэрэгцэн Хятадын Төвөдийн Жиронг боомтын орчимд томоохон шавар нуранги үүсэж, зам, цахилгаан болон холбооны сүлжээ тасарчээ.

Хятадын талд 3 хүн нас барж, 265 хүн сураггүй байгааг мэдээлсэн бөгөөд гамшгийн бодит хохирлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин сураггүй иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг бүх хүчээр зохион байгуулахыг үүрэг болгожээ. 

Үерийг мөс, чулууны нуранги үүсгэсэн байж болзошгүй

Анхны мэдээллээр гамшгийн шалтгааныг энгийн аадар бороо бус, мөсөн голын орчмын мөс, чулууны нуранги голын урсгалыг хааж, улмаар их хэмжээний ус гэнэт задран урссантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Непалын Бхоте-Коши гол нь Төвөдөөс эх авч Непалын нутагт орж ирдэг бөгөөд үерийн ус цааш Тришули голд нийлдэг. Непалын цаг уур, гамшгийн эрсдэлийн мэргэжилтнүүд мөсөн голын тогтворгүй байдал болон Гималайн бүсийн уур амьсгалын өөрчлөлт ийм төрлийн гэнэтийн гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байна.

Мөн өнгөрсөн жил Бхоте-Коши голд үер болж, есөн хүн амиа алдан, 24 хүн сураггүй болсон бөгөөд Непал, Хятадыг холбодог “Friendship Bridge” сүйдэж, хил дамнасан худалдаа, тээвэр хэдэн сарын турш саатаж байжээ.


Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна

Непалын арми, цагдаа болон зэвсэгт цагдаагийн хүчний алба хаагчид нисдэг тэрэг, дрон болон бусад техник ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэвч зам, гүүр эвдэрч, шавар нуранги их хэмжээгээр хуримтлагдсан нь аврах ажиллагааг удаашруулж байгаа юм.

Албаныхан голын эрэг дагуу амьдардаг иргэдийг өндөрлөг газар руу нүүхийг уриалж, хоёрдогч үер, нуранги үүсэх эрсдэлтэй хэвээр байгааг анхааруулжээ. Непалын Ерөнхий сайд Балендра Шах гамшгийн үеэр Засгийн газар аврах ажиллагаа, эмнэлгийн тусламж, хүнс, түр байрны асуудлыг хариуцан ажиллана гэж мэдэгдсэн байна. 

Гамшгийн цар хүрээ одоогоор бүрэн тогтоогдоогүй бөгөөд сураггүй байгаа хүмүүсийн тоо өндөр байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна. Аврах багууд суурин газруудад хүрч, нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.