Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг шалгаруулна | Peak News

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг шалгаруулна

Б.Баясгалан
02 сарын 08, 2022

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяртай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн асуудлын хүрээнд санал солилцлоо.

Комиссын зүгээс энэ онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд боловсрол, нийгмийн асуудалд түлхүү анхаарч хяналт, шалгалтын ажил хийхээр төлөвлөж байгааг онцлохын зэрэгцээ уг хуулийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудал, зөрчлүүдийн талаар ярилцав.

Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар бүлэг болгон тусгаж хэвшүүлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эсрэг нийгмийн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаад мониторинг үнэлгээ хийх, жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, төрийн захиргааны байгууллагуудын дунд улсын хэмжээнд шалгаруулах, жендэрийн хэвшмэл ойлголтуудад тайлбар анализ хийж, сард нэг удаа контент бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Холбоотой сэдвүүд

жендэр жендэрийн тэгш байдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.