Саруулын Ариунжаргал
10 сарын 07, 2021
Дэлхийн 12 дахь удаагийн бодибилдинг фитнессийн ДАШТ Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсаас залуучуудын ангилалд циркийн уран нугараач Э.Лхагвадорж амжилттай оролцож алтан медаль хүртжээ. Мөн 50-60 насны эрэгтэйчүүдийн +80кг-ийн ангилалд С.Дуламрагчаа аваргалжээ.
Монголын уран нугаралт, циркийн чиглэлийн цөөн уран бүтээлчдийн нэг СТА Э.Лхагва-Очир нь 1997 оноос уран нугаралтаар хичээллэж эхэлсэн аж.
Уран нугараач Э.Лхагва-Очирын амжилтууд:
2004 онд Монте Карло олон улсын циркийн тэмцээнд хүрэл цом
2012 онд Вьетнамд болсон олон улсын циркийн тэмцээнд Алтан цом
2012 онд Вьетнамд болсон олон улсын урлагийн фестивальд тусгай шагнал
2013 онд Италид болсон Голден циркус фестивальд мөнгөн цом
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.