Сурагчдаа баярлуулахын тулд 1000 амны хаалт оёж, тараасан багш

Хувийн зардлаар 1000 сурагчдад амны хаалт оёж өгсөн Дархан-Уул аймгийн I сургуулийн хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сарын цалинтай нь тэнцэх мөнгөөр урамшуулжээ. 

Тэрээр нэг сурагчид гурван ээлжний амны хаалт байхаар тооцож 1000-н амны хаалтыг долоо хоногийн хугацаанд оёжээ. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь ялган өнгөнд нь хүртэл ач холбогдол өгсөн байна. 

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 25 жил тасралтгүй ажилласан Х.Долгорсүрэн багшид хандан: "Цар тахлын хүнд үед сайхан санаачлага гаргаж, хувийн зардлаар сургуулийнхаа мянга гаран хүүхдүүдэд амны хаалт оёж, сурагчдынхаа эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан Хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнд сайдын нэрэмжит талархал, сарын цалинтай нь тэнцэх мөнгөн шагналаар урамшууллаа. Хүний сэтгэл, урам хоёрыг мялаах сайхан байдаг шүү. Багшдаа өндөр амжилт хүсье" гэв.

Холбоотой сэдвүүд

амны хаалт багш

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.