Үерийн улмаас Дамбадаржаа дахь гүүр нуржээ

Л.Дэлгэрмаа
06 сарын 11, 2021

Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаа дахь гүүр үерийн улмаас нурж, орчмын айлууд усанд автсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Г.Хонгорзул "Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Үерийн хамгаалалтын бүсэд л гэхэд 1098 айл байна" гэв.

Айлууд үерийн усанд автсан байдалтай байгаа ба удахгүй үргэлжилсэн бороо орохыг албаны хүмүүс анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.