Peak.mn
06 сарын 14, 2021
УИХ-аар ойрын хугацаанд хэлэлцэхээр зэхэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүний нэг нь Виртуал хөрөнгийн тухай хууль. Хуулийн төсөл хэдий бэлэн болсон ч салбарын оролцогчид харилцан адилгүй байр сууриа өдгөө илэрхийлэх болов. Монгол Улс ФАТФ-ын зөвлөмж, стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг боловсруулсан.
Төсөл санал авах, УИХ-д бэлтгэх хугацаанд “зүс”-ээ ихээхэн хувиргаж, танигдахгүй болсон гэх. Өөрөөр хэлбэл, хөгжил авчрах бус харин ирж буй цагийн хөгжлийг боомилох хэмжээний зүйл, заалт нэмэгдсэн, төрийн хүнд суртлыг улам гүн хавчуулсан, нэг даргаас хамаарах, үзэмжээр шийдэх хэмжээнд төслийг агуулга өөрчлөгдсөн аж.
Хуулийн төслийн анхны хувилбар олон хүний талархал, дэмжлэг авсан ч эцсийн мөчид салбараа зохицуулах бус шинэ тутам хөгжиж буй салбараа “самрах” хэмжээний аюул тарьж мэдэхээр байна.
Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.
Хууль эрх зүйн орчинтой болох нь зөв. Үүнийг дор бүрнээ дэмжих ёстой. Гэхдээ урьдын алдаагаа бид дахин давтаж болохгүй. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо мөн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгө юм.
Технологийн дэвшлүүд ар араасаа гарч, хурдацтай хөгжин зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь олширч буй. Санхүүгийн инноваци ухаалаг болж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлж байна. Үүнийг дагаад санхүүгийн хүртээмж тэлж буй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь мөнгө угаах эсвэл бусдыг залилах, хохиролд унагаж болзошгүй эрсдэл авчирч байгаа. Үүнийг ч мөн дээрх хуулиар зохицуулах байгаа. Зохицуулах ч учиртай. Гэвч одоогийн яваа хуулийн төслөөр бол нуухыг нь авах гээд нүдийг сохолж мэдэх нь. Технологийн дэвшлийн үр дүнд виртуал хөрөнгө зах зээлд мэндэлж, хүмүүсийн хэрэглээ болж байна. Цар тахлын дараах эдийн засаг, бизнесийн орчинд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ улам төрөлжиж, ялгарах болов.
Виртуал хөрөнгө гэж юу вэ?
Шинэ технологийн үндсэн дээр үүссэн зарим хүнд “ид шид” мэт санагдах энэхүү ҮНЭ ЦЭНЭ цаашид ч бидний нэг хэсэг болж, уламжлалт ойлголтыг эвдэж, эдийн засаг, санхүүгийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэхээр байна. Дэлхийн улс орнууд ч үүнийг хүлээсэн зөвшөөрч, хөгжүүлж байна. Хожиж байна.
Монгол Улсад 2019 оны байдлаар ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 2.4 сая, Facebook хэрэглэгчид 2.2 сая, интернэт хэрэглэгчид 2.9 сая байжээ.
Хоёр жилийн өмнөх уг үзүүлэлт гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт. Эндээс харахад, цахим шилжилт биеллээ олоход ойрхон байна. Үүний үндэс суур нь хэдийнэ бүрджээ.
Бүхий л салбарт цахим шилжилт хүч түрэн орж ирж, үүнд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд хүчтэй яригдаж байна.
Технологийн дэвшил бидний амьдралыг олон талаар хөнгөвчилж байгаа. Хувийн хэвшлүүд ч өөрсдийн үйлчилгээгээ цахимжуулахад тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, технологийн дэд бүтцийг өнгөрсөн жилүүдэд хөгжүүлж ирлээ.Дижитал шилжилт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна урьдын уламжлалт ойлголтыг ч өөрчилж буй.
Харамсалтай нь аж үйлдвэрийн IV хувьсгалын энэхүү ололт, дэвшилд төрийн байгууллагын хүнд суртал, дүрэм, журмаар боомилох ужгирсан хандлага хамгийн их саад тотгор болж, цахим шилжилтийн түүчээлэгчдийг мохоож эхэллээ. Вирутал хөрөнгийн тухай хуулийн төсөлд ч өнөө төр бүхнийг мэднэ гэсэн үзэл суртал шингэж.
Төрийн байгууллагын иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулж, төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүний тэргүүлж байгаа Засгийн газар өмнөх Засгийн газруудтай харьцуулахад цахим шилжилтийн талаар хамгийн бодитой, үр дүнтэй, бүтээлч ажиллах юм байна гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байгаа. Гэвч цахим технологийн үр дүнд төрөн гарч байгаа Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслөөр дамжуулан зорилгоо үгүйсгэх вий.
Цахим үндэстэн болох санаачилгыг хувийн хэвшил манлайлж, үлгэр дуурайлал болон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийтэй хөл нийлүүлж яваа. Гэтэл төрийн дунд шатны байгууллагууд цахим шилжилтийг үгүйсгэж, уламжлалт хэв маягаар дээрх хуулийн төсөлд хандаж байгаа нь Засгийн газрын бодлоготой тэрсэлдэх аж.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.165.215] ・ 2021.06.15 Хариулах
Яг юу нь болохгүй байгаа талаар тодорхой бичих хэрэгтэй. Ямар ч тодорхой зүйлгүй юуг үгүйсгээд байгаа нь сэдэгдэхгүй мэдээ бичихээ больмоор юм. Мэргэжлийн ур чадвар юу ч алга.
Зочин [202.126.88.204] ・ 2021.06.15 Хариулах
МАНыг тахин шүтэгчид крипто гэж юу бдгийг ойдгохыг ч хүсэхгүй. Тэд өөрчлөлтөд дургүй, үздэггүй шд. Өөрчлөлт авчирсан ардчиллынхныгаа шоронд хийж хэн ч биш болгох хүсэлтэй. АНаа дотроос нь харааж бутаргаж бгаа МАНы хөл гарууд юм бодоосой
Зочин [202.126.90.130] ・ 2021.06.14 Хариулах
psda neg tiim haaj booj uned oroh gesen gaj dontoi pyazdanuud ene turd duuren nevshirtsen uheeriin huurnuud
Зочин [202.9.41.95] ・ 2021.06.14 Хариулах
zuw2 ter trade.mn arcoin gsen luivaruudiig tsetseleh heregtei yadarsan heden irgedee l shulah geed bdag Ganhuyag gej ichdeggui nowsh shu
Зочин [59.153.114.228] ・ 2021.06.14 Хариулах
Манайхан угаасаа л дандаа ингэж хааж, боож сурсан улс шүү дээ.
Зочин [150.129.142.79] ・ 2021.06.14 Хариулах
Ойлгомжтой бичээч. Яг ямар өөрчлөлт хийх нь вэ?
Зочин [202.21.112.226] ・ 2021.06.14 Хариулах
hugjih geheer zamiig n boodog manaihnii mergejil yumdaa huurhii...
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Ер бусын хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 04 сарын 06, 2022
Улс төр
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив
Б.Баясгалан ・ 04 сарын 11, 2019
Нийгэм
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөл өргөн барилаа
Б.Баясгалан ・ 07 сарын 09, 2019
Улс төр
УИХ-ын зарим гишүүн Актив удирдлагын компанийн тухай хуулийн төсөл өргөн барив
Б.Баясгалан ・ 07 сарын 02, 2019
Урлаг
У.Хүрэлсүх: Киногоор дамжуулж бид дэлхийд танигдах боломжтой
Б.Баясгалан ・ 06 сарын 28, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.