Олимпод оролцох Монголын баг тамирчид Токиод газардлаа

П.Мөнгөнсор
07 сарын 21, 2021

"Токио 2020" зуны XXXII олимпын наадамд оролцох 72 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид Нарита нисэх онгоцны буудалд газардлаа.

 Зуны олимпийн нээлтийн өдөр буюу долоодугаар сарын 23-нд байт харвааны төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар өрсөлдөнө. 

Монголчуудын хамгийн их хүлээлттэй байгаа 3х3 сагсан бөмбөгийн төрөл долоодугаар сарын 24-нд эхэлнэ. Монголын тамирчид 16:30 минутаас Итали улсын багтай, 20:00 цагаас АНУ-ын шигшээ багтай учраа таарсан байна.  

Монголын биеийн тамир, спортын хороо

Монголын биеийн тамир, спортын хороо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.