Л.Дэлгэрмаа
08 сарын 06, 2021
Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Нийслэлийн 6 дүүрэг болон Дархан уул аймагт дахь 6187 өрхөөс “Гэр бүлийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ” асуумж судалгааг авахад нийт эцэг эхчүүдийн 30% нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхүүдийн 22% нь хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжийн орлогоор амьдарч байна гэж хариулжээ. Мөн Covid-19 цар тахлын улмаас 2020 онд 145 эцэг эх ажлын байргүй болж өрхийн орлого нь буурсан байна.
Дээрх судалгаанд үндэслэн аяны хүрээнд:
1. 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах 551 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцсыг өөрийн хөрөнгөөр худалдан авч өгнө.
2. Дүрэмт хувцас шаардлагатай 2-12-р ангийн 500 хүүхдэд “Сурагчийн дүрэмт хувцас” бэлэглэх хандивын аяныг эхлүүлж байна.
Хүлээн авах хугацаа: 2021.7.28- 2021.8.30
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.