Буяндэлгэрийн Мөнхчимэг
08 сарын 20, 2021
Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт хүүхэд байна.
Тэдний 1156 нь цэцэрлэгт, 7794 нь сургуульд суралцдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий.
Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ асаргаанд байдаг ажээ.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай өчигдөр ярилцлаа.
Энэ уулзалт ярилцлагад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон юм. Уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвүүд:
БОЛОВСРОЛ:
ЭРҮҮЛ МЭНД:
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ:
Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар боллоо. Мөн энэ салбаруудын хамтын ажиллагааг тогтмолжуулахыг чухалчилсан юм.
Энэхүү уулзалтын төгсгөлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эцэг эхийн хүсэлтийн дагуу 10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээж өгөхөө мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.