Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монгол хүүхдүүд дэлхийн дунджаас 2 дахин их хугацааг интернэтэд зарцуулдаг | Peak News

Монгол хүүхдүүд дэлхийн дунджаас 2 дахин их хугацааг интернэтэд зарцуулдаг

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар судалгаа явуулжээ. 

Судалгааны тайланд дурдсанчлан:

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 80 орчим хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг. Өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад тохиромжтой гэж үздэг хугацаанаас хоёр дахин их байна.

06-09 насандаа Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 13 хувь, орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 10 хувь нь интернет ашигласан байна.

Харин  Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн 79 хувь, орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн 82 хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг гэжээ. 

Үлдсэн хувь нь 15-аас дээш насандаа ашиглаж эхэлсэн гэж хариулжээ. 

Хүүхдүүд цахим орчинд чөлөөтэй зорчиж өөрийгөө хөгжүүлэх, танин мэдэх, сурч боловсрох давуу тал байдаг ч, цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох, дарамтад өртөх сөрөг тал бий. 

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарч, зөв, шүүлтүүртэй, танин мэдэх, сурч хөгжихөд нь дэмжлэг болох мэдээлэл солилцоход нь тусалж байгаарай.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.