ЗААВАР: Оюутнууд автобусны карт шинээр авах, сунгуулах

Л.Дэлгэрмаа
08 сарын 24, 2021

Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилд оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт шинээр олгох болон эрх сунгах удирдамжийг танилцууллаа. 

Их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулан дараах бичиг баримтыг бүрдүүлэн НБГ-т ирүүлнэ.

Оюутнууд цахим картаа шинээр авахдаа 3600 төгрөгийг удирдамжид заасан дансанд тушаах юм байна.

Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний хооронд сургуулиуд оюутнуудаас захиалга авч, есдүгээр сарын 4-14-нд дээрх мэдээллийг системд оруулж, 14-нөөс 20-ны хооронд цахим картыг оюутнуудад олгох юм байна.

Дараах удирдамжтай танилцаж бүрдүүлэх бичиг баримт болон бусад мэдээллийг авна уу.


 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.