Японы улсын буцалтгүй тусламжаар 132,210 тун пфайзер вакцинг хүлээн авлаа

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтийн төслийн хүрээнд 132,210 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг хүлээн авлаа. 

Вакцин худалдан авах гэрээний дагуу энэ оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авсан байна. 

Уг вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийнэ. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.


Холбоотой сэдвүүд

вакцин ковид19

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.