Баруун 4 замын засварын ажил дуусч хөдөлгөөнийг нээлээ

П.Мөнгөнсор
07 сарын 26, 2021

НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын хөдөлгөөнийг энэ сарын 23-26-ны 06:00 цаг хүртэл хаагаад байсан билээ. 

Засварын ажлын хүрээнд инженер, техникийн 10 ажилтан болон 50 гаруй замчны бүрэлдэхүүнтэйгээр  3161м2 талбайд тэгшилгээ, 7903м2 талбайд авто замын өнгө хучилт, 400м2 авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тиймээс авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18:00 цагт нээлээ. Явган хүний замын засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжм байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Холбоотой сэдвүүд

авто засвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.