Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Л.Дэлгэрмаа
08 сарын 05, 2021

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот” гэдэг газарт энэ сарын 4-ны өдрийн 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Холбоотой сэдвүүд

газархөдлөлт хөвсгөл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.