ХСҮТ-ийн ард байрлах гараашнуудыг буулгаж, эрүүл мэндийн төв барина

Л.Дэлгэрмаа
08 сарын 10, 2021

Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд байрлах 59 тоосгон гараашийг буулгаж газрыг чөлөөлнө гэж НГЗБА-аас мэдээллээ.

Тус газарт ХСҮТ-ийн урьдчилан сэргийлэлт эрт илрүүлгийн төв баригдах юм.

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд тус байршилд очиж ажилласан. Ингэхдээ 59 тоосгон гараашны эздэд нөхөн төлбөр олгох болон ойлголцож газар чөлөөлж, чөлөөлсөн газарт хавдар судлалын эрт илрүүлгийн төвийг барих чиглэлийг холбогдох албаныхан буюу газрын алба, хот төлөвлөлтийнхөд өгсөн юм.

Холбоотой сэдвүүд

гарааш хсүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.