Баярмаагийн Баярчимэг
06 сарын 27, 2021
"Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн ялагч Б.Баттөр буюу Ангууч шагналын 50 сая төгрөгөө Нэгдсэн Үндэсний байгууллагын хүүхдийн санд хандивлалаа. Уг тусламжийг Монгол дахь Юнисейфийн суурин төлөөлөгч нар хүлээн авав. Уг хандивын мөнгийг 100 сая төгрөг болгон өсгөж, "Өнөр бүл" асрамжийн газарт бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг бий болгох аж.
Энэ тухайгаа тэрбээр "Хүүхэд бүрт тэгш боломжийг бий болгоно. Миний байгуулсан энэ бэлтгэлийн заалнаас маш олон ирээдүйн олимпийн болон дэлхийн аваргууд төрөх болтугай'' гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.