Өнөөдөр О.Гүндэгмаа өөрийн үндсэн дасгалдаа цэц сорино

Л.Дэлгэрмаа
07 сарын 29, 2021

Өнөөдөр манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

08:00 Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.

10:00 Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрбээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлж байсан юм.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрбээр дэвжээний найм дахь барилдааныг Израилын Инбар Ланиртай хийх ажээ.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.