Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Маргаашаас эхлээд мах махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглолоо | Peak News

Маргаашаас эхлээд мах махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглолоо

Л.Дэлгэрмаа
07 сарын 31, 2021

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглов. 

Тус захирамжид:

 "Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг

НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" гэжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ”Хүчит шонхор” худалдааны төвд энэ сарын 23-нд явуулсан шалгалтын дүнг танилцуулахдаа ил задгай махны худалдааг хориглохыг санал болгосон байдаг. 

Тус газраас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн билээ. Үүнд:

  • Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох, 
  • Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, 
  • Өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх, 
  • Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ил задгай махны худалдааг маргаашнаас хориглохоор болж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.