Европын холбооны Ковид пасспорт 7 сарын 1 нээс хэрэгжиж эхэлнэ

Европын холбооны 16 улс "Дижитал COVID гэрчилгээ" (EUDCC) -г ашиглаж, иргэддээ улс дамжин аялахад хялбар болгожээ.Энэхүү ковид пасспорт 7 сарын 1 нээс хэрэгжиж эхэлнэ.Уг пасспорт нь цаасаар болон дижитал байдлаар гарах юм байна. Пасспорт дээр тухайн хүний вакцинд хамрагдсан байдал болон Ковид 19 өөр өвдөөд эдгэрсэн эсэх талаар мэдээлэл багтана. 

Мөн нэг сонирхолтой зүйл нь Ковид 19-өөр өвдөөд эдгэсэн хүн вакцины нэг тун хийлгэсэн бол хоёр тун хийлгэсэнтэй адилтгаж үзнэ гэсэн байна. Энэ пасспорт нь Европын холбооны улсууд дотроо аялах боломжийг хөнгөвчилнө.

Одоогоор Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Герман, Грек, Латви, Литва, Люксембург, Польш, Португал, Испани зэрэг  улс холбогдож анхны гэрчилгээг олгож эхэлсэн гэж Европын Комиссоос мэдээлжээ.


Холбоотой сэдвүүд

европийн холбоо ковидвакцин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.